
Хэдийгээр хүнд байдал орчихоогүй байгаа ч тус сайтын хандалт болон хайлтын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. Мөн тус сайтын зар сурталчилгааны орлого Америкийн хэмжээнд буурсан байна.
Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн тус компанийг удирдах болсон Марисса Майерыг компаниа хөл дээр нь босгох оновчтой ажил төдийлэн хийхгүй байна гэж шинжээчид шүүмжилжээ. Мөн түүнийг яг одоо л ханцуй шамлан шинэ төлөвлөгөөгөөр ажиллахгүй бол цахим ертөнцийн цусгүй тулаанд Yahoo удаан оршин тогтнож чадах нь эргэлзээтэй хэмээсэн байна.
Т.ТҮВШИН