Хойд Солонгос иргэдээ Ливиэс гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос иргэдээ Ливиэс гаргахгүй

Хойд Солонгос Ливи улсад ажиллаж буй өөрийн орны иргэдээ Ливи улсыг орхин гарахгүй байхыг тушаажээ. Ойрхи дорнод болон Хойд Африкт болж буй үйл явдлын тухай мэдээллийг түгээн дэлгэрүүлэх аюултай гэж үзээд ийм шийдвэр гаргасан байх гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг ням гаригт мэдээлсэн байна.

Ливид суугаа өөрийн улсын элчин сайдын яамандаа илгээсэн нэгэн мэдээнд Пхеньяны засгийн газар Ливид ажиллаж буй 200 гаруй ажилтнуудаа эх орондоо буцан ирэх гэж оролдох хэрэггүй, тэндээ үлдэж, орон нутгийн эрх баригчдын зөвлөмжийг баримтлан ажиллах хэрэгтэй гэж удирдамж чиглэл өгсөн тухай Хойд Солонгосын асуудлаар мэргэшсэн нэгэн эх сурвалж мэдээлсэн ажээ.
Энэхүү мэдээллийн эх сурвалж дэлхийн хамгийн нууцлаг, хаалттай орнуудын нэгэн болох Хойд Солонгосын эрх баригчид “Ливид боссон иргэдийн тухай мэдээ Хойд Солонгост түгэн тархаж магадгүй гэж айн болгоомжилж, ийнхүү арга хэмжээ авч байгаа юм” гэж нотолсон байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж