Шинэ төгрөгийн “бизнес”

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Шинэ төгрөгийн “бизнес”

Сар шинэд зориулсан нэгэн шинэ бизнес дэлгэрчээ. Гудамжны хаа сайгүй гар зүсэм шинэхэн мөнгөн дэвсгэрт барьсан наймаачид “хуучин мөнгө, шинээр солино” хэмээн дуу хадаадаг болж. Цагаан сарын хэвийн боов, идээ будаа, бэлэгнээс гадна гар цоо шинэ тэдгээр төгрөг эрэлт их гэж жигтэйхэн. Настай хүмүүст барьж золгох, гар цайлгахад хэрэгтэй эдгээр шинэ мөнгийг “худалдаж” авахад /хуучин мөнгөө шинээр солиулахад/ арван мянган төгрөг тутамд мянган төгрөг өгөх гэнэ лээ.  

А.БҮЖИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж