Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Өнгөрөгч сард ээж болсон Колумбийн алдарт дуучин Шакира Милан хүүгийнхээ зургийг Unicef-т хандивлажээ. Шакира болон түүний найз залуу Жерар Пике нар хорвоод мэндлээд хэдхэн хонож буй бяцхан хүүгийнхээ зургийг нэртэй сэтгүүлүүдэд өндөр үнээр зарж болох байсан ч хүмүүнлэгийн тусламжид нэмэрлэхээр хүүгийнхээ зургийг хандивласан гэнэ.

Милан хүү аавынхаа гарт тэврүүлсэн өхөөрдөм зураг тэдний сая сая фенүүдийн хувьд жинхэнэ бэлэг болж чаджээ.

Алдарт дуучны гэр бүл одоогоор Барселон дахь гэртээ амьдарч байгаа гэнэ. Хүүгийн нэр Милан гэдэг нь эртний ром болон санскрит хэлээр хайр энэрэл, нигүүлсэнгүй гэсэн өргөн утгыг илэрхийлдэг аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж