Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Nicole Richie жирэмсэн биш

Дэггүй охин Paris-ын найз гэдгээрээ олны танил болсон дуучин жүжигчин Nicole Richie жирэмсэн болсон гэх мэдээллийгняцааж, Us сэтгүүлд яриа өгчөө.
“Хэвлэлүүдээр бичээд байгаа мэдээллийг худлаа гэдгийгхариуцлагатайгаар хэлмээр байна. Би жирэмсэн биш. Хэвлэлийнхэнд хандаж хэлэхэд хэн нэгний биеийн галбир өөрчлөгдөнгүүт жирэмсэн болгож мэдээлдэгээ болих хэрэгтэй. Үүнээс илүү хэрэгтэй мэдээллийг хүмүүстээ хүргэ” хэмээн хатуухан шүүмжлэл шидсэн байна.
Тэрбээр нөхөр Joel Madden-тай гэрлэж, аль хэдийнэ хоёр хүүгийн ээж болоод байгаа юм. “Цаашдаа дахин хүүхэдтэй болж магадгүй, гэхдээ одоо бол цаг нь биш” гэж томоожоод буй ээж бүсгүй мэдэгдэлээ өндөрлөжээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж