О.Дашбалбар агсны нэрэмжит наадам болно

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

О.Дашбалбар агсны нэрэмжит наадам болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төрийн соёлхолт, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит "Эх орон, оюун санаа, яруу найраг" эрдэм шинжилгээний бага хурал болон яруу найргийн наадам дөрөвдүгээр сард болох ажээ. Сүхбаатар аймгийн оюутан, залуучуудын холбоотой хамтран зохион байгуулах арга хэмжээний хүрээнд түүний шүлгээс санаа авч туурвисан зургийн үзэсгэлэнг дэлгэх гэнэ. Эх орон, тусгаар тогтнолын дууч байсан яруу найрагчийн нэрэмжит уг арга хэмжээг түүний охин Дашбалбарын Индра анх санаачлан, уламжлал болгон явуулж байгаа юм. Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жилийн "Эх орон, оюун санаа, яруу найраг" наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж байсан билээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж