Балотелли анхны тоглолтдоо дубль хийв

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Балотелли анхны тоглолтдоо дубль хийв

Английн “Манчестер Сити”-гээс Италийн “АС Милан”-д очсон довтлогч Марио Балотелли шинэ багтайгаа анхны тоглолтдоо оролцож, дубль хийжээ. Сери А лигийн 23 дугаар тойргийн хүрээнд “Удинезе”-тэй хийсэн тоглолтод Балоттели өрсөлдөгчийн хаалганд хоёр гоол оруулсан байна. Тэрбээр тоглолтын 25 дахь минутад гоолдож, дараа нь тоглолтын нэмэлт цагт 11 метрийн торгуулийн цохилтоо “чулуу болгосноор” “Милан”-д ялалт авчирчээ.

“Милан” 23 тойргийн дараах байдлаар 40 оноотой Сери А-гийн хүснэгтийн тавдугаарт бичигдээд байна. Тэргүүлэгч “Ювентус” тэднээс 12 онооны давуутай байгаа юм.
Сануулахад, Балотеллигийн наймаа 20 сая еврогоор үнэлэгдсэн юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж