
Зохиолч бүсгүйн “Дурласан цас”, “Уулзвар дээр” дуунуудыг мөн Б. Баярцэцэг амилуулан дуулж, олны хүртээл болгож байлаа. “Дурласан цас” дуу нь аялгуу тансаг, мөрөөдлийн гэмээр сайхан уран бүтээл болж, дуучин бүсгүйн эвлэг, ялдам хоолойд үнэхээр зохисон бөгөөд яах аргагүй өвлийн нэг аялгуу байж, сонсогч түмний таашаалд нийцсэн билээ. Ингээд түүний “Намайг хүлээсэн эх орон” уран бүтээл хэрхэн амилж, ямар өнгөөр будагдахыг хүлээх л үлдлээ дээ.
Эх сурвалж: www.хуур.mn