Өнөөдөр дараах Байнгын хороод болон дэд хороодын хурал болно.
1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал: “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.
4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал: Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
5. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 14.30 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал: Автотээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийг багасгах асуудлаар Зам, тээврийн сайд А.Гансүх болон Нийслэлийн экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нарын мэдээлэл сонсох;
Нийслэлд нийлүүлэгдэж байгаа утаагүй түлшний хангалт, стандарт болон түлшний үйлдвэрийн ажлын явц, шинээр баригдах түлшний үйлдвэрийн төсөл, технологийн туршилтын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээлэл сонсох.