Хорихоос өөр төрлийн ял оноохыг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Хорихоос өөр төрлийн ял оноохыг зорьж байна

Улс, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэлтийн байдал, бодит биелэлтийн дүн мэдээг улс, аймгийн ШШГЕГ болон Улсын ерөнхий прокурорын газарт ирүүлж эхэлсэн. Хорихоос өөр төрлийн ялын бодит биелэлтийн дүнг өмнөх оны мөн үетэй ял тус бүрээр харьцуулан гаргахад торгуулийн ялын биелэлтийн дундаж 5,5 хувиар, эд хөрөнгө хураах ялын бодит биелэлт 11,8 хувиар, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын биелэлт 0,9 хувь, албадан ажил хийлгэх ялын бодит биелэлтийн хувь 17,4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.

Хууль зүйн сайдын хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, зарим хуулийг зайлшгүй шинэчлэх, өөрчлөх ажил эрчимтэй хийгдэж байгаа юм. Эдгээр хуулийн төслүүдэд анх удаа болон санамсар болгоомжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Хорихоос өөр төрлийн ялыг түлхүү оноож байх, Хорихоос өөр төрлийн ялын биелэлтийн хэрэгжилтэд ШШГЕГ-аас анхааран ажиллаж байгаа юм байна.  

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж