Хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл хийнэ

Маргааш нийслэл хотод байгаль орчны салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн эхлэх юм байна. "Кемпински" зочид буудлын "Алтай" танхимд өглөөний 09.00 цагаас эхлэх эл зөвлөгөөнд хөдөө орон нутгийн байгаль орчны салбарын удирдлагууд оролцох ажээ.   Харин 11.00 цагаас Төрийн ордны “Г” танхимд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Иргэний санаачилгын тухай хууль”-ийн төслөө танилцуулахаар зар түгээжээ. Тэрээр энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсын иргэн хуулийн төслийн тухай саналаа санаачлагчид уламжлах арга, хэлбэр, зарчим болон түүнийг хэлэлцүүлэх журмын талаарх харилцаа шинэ төвшинд гарч, шууд ардчилал хөгжих суурь үндэс тавигдана гэж үзэж байгаа юм. 

Монголын Үйлдвэрчний эвлэлийнхэн 12.00 цагаас Женекс зочид буудалд  “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл”  сэдэвт сургалтыг  Японы олон улсын хөдөлмөрийн сантай хамтарч зохион байгуулах ажээ. Сургалтад МҮЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцож, “Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал”  сэдвээр мэдээлэл өгөх юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж