А.Бат-Ялалтын хэрэгтэй холбоотой байж магад гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

А.Бат-Ялалтын хэрэгтэй холбоотой байж магад гэв

Замын-Үүд сумын “Хадгаламж” банкны салбарыг өчигдөр19.00 цагийн үед дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.  Одоогоор банкны гүйлгээг хааж, гурав хоног ажиллахгүй гэсэн гэж Замын-Үүдийнхэн ярьж байна.  Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын эх сурвалж “Гэрчийн мэдүүлснээр багтай эмэгтэй хүн гар буу шиг хэлбэртэй зүйл ашиглаж дээрэм хийсэн байгаа. Ойролцоогоор хоёр сая төгрөг дээрэмдсэн” гэж мэдээлэв.

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 03-нд буюу А.Бат-Ялалт гэгч залуу Налайхын Хаан банкны салбараас галт зэвсэг ашиглан мөнгө дээрэмдэхийг завдаж, хүний амь нас хохироосон хэрэг гарч байсан билээ. Тиймээс цагдаагийн байгууллагын ажилтнууд өчигдрийн дээрмийн хэргийг дээрхи хэрэгтэй холбоотой эсхүл сэдэл авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа гэнэ.

Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд сэжигтнийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран эрэн сурвалжилж байгаа аж.

Д.ЖАРГАЛ

Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж