Эрчим хүчний 34 тусгай зөвшөөрөл олгожээ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний 34 тусгай зөвшөөрөл олгожээ

Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс өнгөрсөн онд 16 аж ахуйн нэгж, байгууллагад 2011 онд  эрчим хүч нийлүүлэх 34 тусгай зөвшөөрлийг шинээр олгож, 45 аж ахуйн нэгжийн 112 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Мөн одоогоор орон нутагт дулааны станц, халаалтын зуух, дизель станц зэрэг 200 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн 2010 онд 59 аж ахуйн нэгж, байгууллагын үнэ, тарифыг хянаж шинэчлэн баталжээ. Өнгөрсөн оны vйл ажиллагааны дүнгээр Хэнтий, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Төв аймгийн Эрчим хvчний зохицуулах зөвлөл сайн ажиллаж, бусдыгаа хошуучилсан байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж