“Хамаг Монгол” гал бадраах ёслол болно

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

“Хамаг Монгол” гал бадраах ёслол болно

Монгол туургатнаараа Монгол ёс заншлаа дэлгэрүүлэх зорилготой “Хамаг Монгол” төслийг дуучин С.Жавхлан тэргүүлэн  хэрэгжүүлж байгаа юм байна. Тэрээр энэхүү төслийнхөө талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ оны нэгдүгээр сард дуучин С.Жавхлангийн урилгаар ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч Шаран Дийма, ОХУ-ын Тува улсын дуучин, хөөмэйч Саядаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чимгие Раднатаяв,  ӨМӨЗО-ны дуучин М.Баясгалан, ӨМӨЗО-ны Хөлөн Буйр аймгийн соёлын компанийн продюсер Батсүх нар хүрэлцэн ирсэн байна.  2013 оны турш “Хамаг Монгол” төслийн хүрээнд Монголын 21 аймаг, ОХУ-ын Халимаг, Тува, Буриад, ӨМӨЗО-ны Хөлөн Буйр зэрэг улс улсын аймгуудаар тойрон “гал бадраах ёслол” хийх юм.

Уг төслийн хүрээнд цагаан сарын шийнийн 2, 3 нд “Монгол туургатны цагаан сар 2013” гал бадраах ёслолыг үйлдэх юм байна.

Мөн төслийн хүрээнд сүлд дуу болох  “Хамаг Монгол” дууг зохиосон байна. Дууны  клипийг тун удахгүй үзэгч, сонсогч олондоо хүргэхээр ажиллаж байгаа.

М.НАРАН  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж