Роснефтийн цэвэр ашиг багасчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Роснефтийн цэвэр ашиг багасчээ

“Роснефть” төрийн өмчит компанийн
өнгөрсөн оны нийт орлогын дүн гарчээ. Тус компанийн нийт орлого 2011
оныхтой харьцуулахад долоон хувиар өссөн ч цэвэр ашиг нь тал хувьдаа ч
хүрэхгүй байгаа гэнэ. Энэ нь TNK-BP-гийн хяналтын багцыг худалдаж авахын
тулд 55 тэрбум ам.доллар зарцуулж байгаатай холбоотой гэнэ. Тус
компани 2012 онд 45 тэрбум рублийн цэвэр ашигтай ажиллажээ.

“Роснефть”
Европын улсуудад байгалийн хий импортолж байгаа. Европчууд дэлхийн
хамгийн урт “Дружба” хоолойгоор авдаг байгалийн хийн хэмжээгээ багасгах,
эсвэл үнийг буулгах хэлэлцээ хийж байгаа талаар “Роснефть” компаниас
мэдэгдсэн байна.

Байгалийн хийн үнийн өсөлтийг “Роснефть” төрийн
өмчит компанийн Гүйцэтгэх захирал И.Сенчитэй холбон тайлбарлаж байна.
Түүнийг В.Путины гарын хүн гэж ярьдаг. Европын улсуудтай байгалийн хий
худалдах гэрээ байгуулахад оролцдог зуучлагчдыг үгүй  болгох зорилгоор
ийн үнээ нэмсэн гэж шинжээчид үзэж байгаа юм. Өнгөрсөн 2012 онд Оросоос
Европ руу нийлүүлдэг байгалийн хийн 1000 куб метр тутам дахь үнэ 370
ам.доллар байсан бол энэ онд 400 ам.долларт хүргэж магадгүй гэж үзэж
байгаа юм.

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж