Олимпийн сүүлийн өдөр Итали орон анхныхаа аваргатай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Олимпийн сүүлийн өдөр Итали орон анхныхаа аваргатай боллоо

Италийн эрэгтэйчүүдийн уулын цанын тамирчин Жулиано Раццоли ялалт байгуулж, алтан медалийг олимпийн хамгийн сүүлийн өдөр авлаа. Тэр цанын слаломын төрөлд хоёр гарааны нийлбэр дүнгээр нэг минут 39,32 секундын амжилт үзүүлж аваргалжээ. Мөнгөн медалийг Хорватын Ивица Костелич Италийн тамирчнаас 0,16 секундээр хоцорч хүртсэн бол хүрэлимедалийг Шведийн Андре Мюреру аваргаас 0,44 секундын дараа ирж авсан. Энэ төрлөөс Норвегийн алдарт цаначин Аксель Свиндаль медальгүй хоцорлоо.

Л.ЗОЛБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж