Детройт мотор шоуны эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Детройт мотор шоуны эргэн тойронд

Хэдхэн
жилийн өмнө л Хойд Америкийн олон улсын авто шоу бидний мэдэхээр
Детройтийн авто шоун уналтын байдалтай, хүнд цаг үетэйгээ тулгараад
байсан билээ. Автомашин үйлдвэрлэгч нар болох ЖМ болон Крайслер нар
дампуурлаа зарлаж байсан нь саяхан юм шиг л санагдаж байна. Тэгвэл 2013
онд энэ бүгд түүх болон үлдсэн нь батлагдлаа. Детройт эргэн мандаж,
дахин сэргэсэн нь мэдрэгдлээ.

Америкийн
хамгийн том авто шоунд Америкийн урдаа барьдаг спорт загвар болох цоо
шинэхэн С7 Corvette загварыг танилцуулсан юм. Энэ бол 60 жилийн түүхтэй,
автомашины бүхий л өв соёлыг өөртөө агуулсан шинэхэн төмөр хүлэг билээ.
Corvette загвараас гадна ЖМ өөрсдийн шинэчилсэн төмөр хүлэг болох Chevy
Silverado болон GMC Sierra загварыг сайжруулсан автомашин сонирхогч
нарт үзүүллээ. Тус загварууд нь Форд болон Ram брэндийн өрсөлдөгч
нартайгаар өрсөлдөхөд бэлэн болсон нь харагдаж байсан юм.

01-2014-chevrolet-corvette-stingray-detroit

Улмаар Кадиллак компани ELR хэмээх
цахилгаан автомашиныг танилцуулсан бөгөөд Chevy Volt загварыг сайжруулан
илүү спортлог купе болгосон нь харагдаж байгаа юм.

Японы авто
үйлдвэрлэгч Инфинити компани шинэ үеийн G седанийг Q50 хэмээх шинэ
нэршилээр гаргаж байгаа бөгөөд шинэ стиль, нэрээр гарч байгаа нь илүү
сонирхол татаж байгаа юм. Хойд дугуйн хөтлөгчтэй бөгөөд онцлог зүйлсээр
баялаг болсон нь хэрэглэгчдийн анхааралд багтаж чадлаа.

Мерседесийн
хувьд ирэх 9 сард зах зээлд гаргах шинэ CLA-Class загварыг танилцуулав.
Анх харахад л CLS-ийн генийг өөртөө агуулсан, түүний дүү мэт байгаа нь
харагдаж байгаа боловч ашигласан платформын хувьд Европт хүчтэй
борлуулалттай байгаа А-Класс хэйчбакийн платформыг ашигласан билээ. Уг
загварыг дэлхий нийтээр өргөнөөр худалдан авна гэдэгт миний болон
компанийн зүгээс итгэж байна. Үүгээр ч зогсохгүй түүний AMG буюу өндөр
хүчин чадал бүхий хувилбарыг зах зээлд удахгүй танилцуулах гэж байгаа
билээ.

Дараагийн сонирхол татах автомашин бол яах аргагүй дараа
үеийн Лексас IS седан загвар юм. L хэлбэрийн хурц хэлбэрийг их биеийн
бүхий л хэсэгт олноор ашигласан нь түүнийг улам сонирхолтой сэтгэл
татахуйц болгож чаджээ.

Олноор үйлдвэрлэгдэх автомашинуудаас гадна үйлдвэрлэгдэхэд бэлэн болсон эсвэл үйлдвэрлэгдэж магадгүй байгаа загваруудын концепт хувилбарууд танилцуулагдлаа.

Үүнийг
салхийг хагалж Вольксваген CrossBlue загвар орж байгаа бөгөөд Герман
авто үйлдвэрлэгч 3 эгнээ, 7 зорчигч тээх зориулалттай кроссовер
дизайнтай концепт загварыг АНУ болоод бусад улс орны хүмүүст
сонирхууллаа. Ерөнхийдөө хэмжээний хувьд Touareg загвараас том боловч
үнийн хувьд түүнээс хямд байх аж.

Цаашлаад Honda компанийн Urban
SUV Concept загвар олны анхааралд орж чадлаа. Одоогийн бага оврын
кроссоверүүдтай харьцуулахад арай жижиг хэмжээтэй бөгөөд хэмжээний хувьд
Хонда Фитийг кроссовер болгон томсгосон юм шиг санагдана. Мэдээж
Урбан-Хотын хэмээх нэрийг ашигласан тул ингэх нь ч аргагүй мэт…

Японы
номер нэг авто үйлдвэрлэгч, 2013 оны дэлхийн номер нэг борлуулалттай
компани болох Тоёота компани Furia Concept загвараа танилцууллаа. Дараа
үеийн Королла загвар хэмээж байгаа бол Акюра брэнд брэндийн бэст сэллэр
болохуйц Acura MDX Prototype-ийг танилцуулсан юм.

Удахгүй
үйлдвэрлэлд нэвтрэхээр хөгжүүлэгдэж буй BMW 4 Series Concept загвар мөн
танилцуулагдсан бөгөөд бидний сайн мэдэх BMW 3 цувралын купе загварыг 4
цуврал нэрээр гаргах болоод байгаа билээ. Хөдөлгүүр, салон зэргий харвал
өндөр үнэтэй байх нь гарцаагүй санагдаж байлаа.

Харин Солонгосын
авто үйлдвэрлэгч Хьюндай компани HCD-14 Concept загварыг танилцуулсан
бөгөөд дараа үеийн Genesis болон Equus загварууд байх магадлалтай байгаа
бөгөөд салоны хувьд маш уран сайханч, зөгнөлт байсан байна.

Ниссан компанийн хувьд ирээдүйн SUV загваруудын төлөөлөл болгож Nissan Resonance Concept загварыг танилцуулав.

Дээрхээс гадна Германы люкс авто үйлдвэрлэгчид одоогийн загваруудын өндөр хүчин чадал бүхий хувилбаруудыг
танилцуулсан бөгөөд үүнд БМВ М6 Grand Coupe, Audi RS7, Мерседес компани
хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн бүх дугуйн хөтлөгч системтэй E63 AMG
загваруудыг танилцуулж хурсан олны мэлмийг баясгалаа.

Эх сурвалж: www.autohelp.mn

detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01
detroit-highlights-01

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж