Алиша Кийс төрийн дуулал эгшиглүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Алиша Кийс төрийн дуулал эгшиглүүлэв

Алиша Кийс төрийн дуулал эгшиглүүлэв

Америк хөлбөмбөгийн “Super Bowl” шоуны үеэр дуучин Алиша Кийс АНУ-ын төрийн дууллыг эгшиглүүллээ. Гэхдээ тэр ам барьсангүй. “Superdrome”-ын голд байрлуулсан асар том цагаан төгөлдөр хуураар тоглож, “Star Spangled Banner”-ыг дууллаа.

Төрийн дууллын хэмнэлийг бага зэрэг удаашруулж, блюз маягийн хэлбэрт оруулан дуулсан түүний үзүүлбэр “Super Bowl” шоуны түүхэнд хамгийн гайхалтай, өвөрмөц үзүүлбэрийн нэг байлаа. Талбай дээрх тоглогчдын нүдэнд нулимс хуруулж, Нью-Орлеанд цугласан үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан түүний дуу хоолой үнэхээр бишрэм байв.

Халуухан, залуу ээж төрийн дуулал дуулахын өмнө Сэнди Хүүк бага сургуулийн найрал дууны хамтлаг, дуучин Женнифер Хадсоны хамт “America the Beautiful” дууг дуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж