М.Сайханбилэг хүү удахгүй эмнэлгээс гарна

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

М.Сайханбилэг хүү удахгүй эмнэлгээс гарна

Энэхэтхэг улсад энэ сарын 25-нд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон М.Сайханбилэг хүү Сэхээн амьдруулах тасгаас гарч, энгийн тасагт шилжжээ. Хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хагалгааны дараахь эмчилгээ хийгдэж байгаа юм байна. Ой гаруйхантай ихрийн өрөөсөн хүү элэгний өвчин нь хүндрэн гадаадад эмчлүүлэх шаардлагатай байсан мөнгөгүй тул үхлийн ирмэгт тулгараад байсан. Харин  Монголын ард түмний тусламж, дэмжлэгээр эмчилгээний зардалтай болж Энэтхэгт хагалгаанд орсон хүүгийн донорын бие ч сайжирсан бөгөөд удахгүй эмнэлгээс гаргах гэж байгаа талаар М.Сайханбилэг хүүгийн фэйсбүүк хуудаст бичсэн байна.
М.Сайханбилэг хүү ч мөн удахгүй эмнэлгээс гарах юм байна. Түүний  фэйсбүүк хуудаст “10 хоногийн дараа эмнэлгээс гарна” гэж өнгөрсөн баасан гаригт бичсэн байна. Тэгэхээр хүү долоо хоногийн дараа эмнэлгээс гараад хоёр сар гаруйн хугацаанд эмч нарын хяналт байх юм байна.  Хоёр сарын хугацаанд хүүгийн биеийн байдал сайжрах юм бол эх оронд нь буцаана гэж эмч нар нь хэлжээ.





Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж