Гурван аймагт 3000 тонн нүүрс тараажээ

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Гурван аймагт 3000 тонн нүүрс тараажээ

Цас ихтэй, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан МАХН-аас “Сэтгэлийн дэм” аян өрнүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Өвөрхангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдуудад өвс, мөнгөн тусламж, эмийн сан зэргээр тусалсан бол энэ удаад 3000 тонн нүүрсийг Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн цасанд боогдсон сумдуудын малчдад хүргүүлжээ.

3000 тонн нүүрсийг Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын Засаг дарга болон Онцгой байдлын газрын дарга нар хүлээн авсан юм. Мал төллөх хүнд үеэр малчдад нүүрс түлээ, өвс тэжээлийн тусламж чухал шаардлагатай байдаг. Тиймээс “Сэтгэлийн дэм” аяны хүрээнд МАХН болон бусад дэмжигчид, хандивлагчид энэ удаад гурван аймагт нүүрс хүргэжээ. “Сэтгэлийн дэм” аяны гурав дахь цуваа дараагийн өвөлжилт хүндэрсэн аймгуудруу гарах бөгөөд цасанд боогдсон малчдад тусламж хүргэх юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж