Ираны хойд зүгт орших Киркук мужийн нийслэл Киркук хотын цагдаагийн удирдлагын төв байрны ойролцоох машинд цагдаагийн дүрэмт хувцас өмссөн нэгэн амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 20 хүн амиа алдаж, 35 хүн гэмтэж шархджээ. Харин Багдад дахь Дотоод явдлын яамнаас дээрх халдлагаар 30 хүн амиа алдаж, 70 хүн шархдсан тухай хамгийн сүүлд мэдээлсэн бөгөөд хэрэг гарсны дараа удирдлагын төв байрны ойролцоо эмх замбараагүй байдал үүссэн талаар албаныхан мэдэгдсэн байна. Халдлага гарсан газар Багдад хотоос 240 километрийн зайтай бөгөөд энэ бүс нутагт сүүлийн үед иймэрхүү халдлага нэг бус удаа гарч байгаа юм.
Ням гаригт болсон халдлагын дараа Ирак дахь НҮБ-ын төлөөлөгч Мартин Коблер тус улсад сүүлийн үед иймэрхүү гэмт халдлагууд ихээр гарах болсонд Иракийн холбогдох албаныхныг буруутгаж удаа дараа гарсан дээрх хэргүүд энгийн ард иргэдийн амьдралд маш их аюул занал учруулж байна хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн тэрээр Иракийн засгийн газарт дотоодод ялангуяа Киркукт үүсээд байгаа түгшүүрт байдлыг намжааж энх тайван байдлыг хангах хэрэгтэй байгаа талаар анхааруулжээ. Өнгөрөгч нэгдүгээр сард л гэхэд Куркик хотод гарсан цуврал халдлагаар 12 хүн амиа алдаж 100 хүн шархдсан тухай албаныхан мэдээлж байсан юм.
Э.АНХТУЯА