Д.Батхуяг нь АМГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 120 гаруй зөвшөөрөл хууль бусаар олгосон хэрэгт буруутгагдаж, нэгдүгээр сарын 30-нд буюу өнгөрөгч лхагва гаригт анхан шатны шүүхээс 6,6 жилийн хорих ял сонссон юм.
АНУ-ын иргэн Жастин Каплаг Монгол Улсаас гарахыг хориглосон талаар Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч “Бид Жастин Каплаг Монгол Улсаас гарахыг хориглосон талаарх мэдээллийг авсан. Бид ноён Каплатай холбоотой байгаа, шаардлагатай бүх туслалцааг үзүүлж байна. Хувь хүний нууцын асуудал тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өгсөн тухай ч мөн “Bloomberg” дурджээ.
“Саусгоби Сэндс” компанийн удирдлагуудаас өмнө нь мөн хуулийн ахлах зөвлөх, Австралийн иргэн Сара Армстронгийг Монголоос гарахыг хориглож байсан билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АТГ-аас Д.Батхуяг болон “Саусгоби Сэндс”-ийн хэрэгтэй холбогдуулан Сара Армстронгоос байцаалт авч байсан юм. Тэрээр шинэ оны өмнөхөн Австрали руугаа буцжээ.