
Аффлек энэ тухай тайлбарлахдаа “Би өөрийгөө жинхэнэ сайн найруулагч болсон гэж хэлж чадахгүй. Тиймээс Оскараас нэрээ татсан. Энэ бол миний шийдвэр” хэмээн ярьжээ. Аффлекийн найруулсан “Argo” кино нь 1979 оны Ираны хувьсгалын тухай өгүүлэх бүтээл бөгөөд Бэн Аффлек өөрөө тус кинонд мөн АНУ-ын “CIA” агентлагийн удирдагчийн дүрд тоглосон билээ. Аффлек Оскарын шагналыг хүртэх бүрэн болзлыг ийнхүү хангахаас гадна “Алтан бөмбөрцөг”, “Critics Choice Awards” гэх мэт кино ертөнцийн хүндтэй наадмуудаас шилдэг шагналыг тус тус хүртээд байгаа. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан “Screen Actors Guild awards”-т мөн “Argo” кино хамгийн хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтсан юм.