Үндэсний номын санд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Үндэсний номын санд гал гарчээ

Үндэсний номын сангийн өрнө дахины номын фондын өрөөний ойролцоо өчигдөр 15.00 цагийн үед гал гарчээ. Галыг Нийслэлийн гал унтраах 10 дугаар анги хугацаа алдалгүй ирж унтрааснаар судар, ном болон байгууллагын өмч хөрөнгө сүйдээгүй гэнэ.

Гал гарах үед тус номын санд цахилгааны засвар хийж байсан бөгөөд галын шалтгааныг нарийн тогтоохоор шинжээчид ажиллаж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж