
Энэ оо нь хүүхдийг залгихад аюулгүй байлгах үүднээс флоридийн агууламжгүй бөгөөд яг л шоклад шиг амттай гэнэ.
Theodent kids оо-г онлайнаар энэ сарын 1-нээс эхлэн 9.99 ам.долларын үнэтэйгээр авах боломжтой бөгөөд гуравдугаар сарын 4-нөөс бүх дэлгүүрүүдээр худалдаалагдах юм байна.
“Бид хүүхдүүдийн яг л хүссэн оо-г нь бүтээж чадлаа .Одоо лаборатори руугаа буцаж очиод маш их эрэлттэй байгаа шокладны амттай Theodent-аа улам боловсронгуй болгохоор ажиллана” гэж Arman Sadeghpour хэлжээ.
Theodent-ийн шүд цооролтын эсрэг бусад оо нь Rennou агуулсан байдаг. Харин энэхүү шокладны амттай оо нь шоколаднаас гаргаж авсан шүдний пааланг бэхжүүлэгчтэй бөгөөд гааны амтгүй гэнэ.
Т.ТҮВШИН