“Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа” өдөрлөг болов | News.MN

“Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа” өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

“Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа” өдөрлөг болов

Монгол улсын засгийн газраас баталсан
“Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор
“Аюулгүй амар тайван орчин” сэдэвт нэг сарын аяныг өрнүүлж байна. Мөн “Шударга хүмүүнлэг“
уриан дор цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн  ойг тэмдэглэхээр болжээ. Үүнтэй хол­бог­дуулан
Цагдаагийн Ерөнхий газраас НИТХ, Засаг даргын тамгын газартай хамтран “Иргэн,
цагдаагийн хамтын ажиллагаа, хууль сурталчлах өдөрлөг”-ийг энэ сарын 4-9-нд
Сүхбаатарын талбайд зохион байгуулсан байна. Арга хэмжээнд НИТХ, НЗДТГ,
хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнууд, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн
цагдаагийн га­зар бусад албан хаагчид оролцов.

Нийслэл хот өдрөөс өдөрт хүрээгээ тэлж,
хүн амын нягтрал, төвлөрөл нэмэгдэж буй­тай 
холбогдуулан 2009 онд Нийслэлийн Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн
хурлаас 20 машины асуудлыг шийдвэрлэж өгснөөр Хөдөлгөөнт эргүүл 70 чиглэлд  үүрэг гүйцэтгэх болсон байна. Цагдаагийн
ерөнхий газ­рын даргын өнгөрсөн оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 114 дүгээр
тушаалаар тус газрын бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөн Эргүүл хамгаалтын
газар, дүүр­гүүдийн цагдаагийн хэлтсийн явган эргүүлийн салааг тус газарт
нэгтгэж,  801 алба хаагчийн орон тоотой
нийслэлийн дөрвөн бүсэд 70 машинт эргүүл, 84 явган  эргүүл, цагдаагийн 17 кобан, но­хойт
эргүүлийн 12 чиглэлд “Амар тайван амьдралын төлөө” ажиллаж байна.

 

С.СҮРЭН

 

 

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж