Роналду анхны авто гоолоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Роналду анхны авто гоолоо хийлээ

«Реала» клубын довтлогч Криштиан Роналду карьер дахь анхны авто гоолыг өөрийн хаалганд хийлээ. Энэ тоглолтоор Мадридын баг Испанийн  хөлбөмбөгийн тэмцээний сүүл баригч «Гранада» багт хожигдлоо гэж Reuters дамжуулжээ.

Гранада хотын  «Лос-Карменес» цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын 22 дахь минутад Роналду толгойн цохилтоор өөрийн хаалганд хурц өнцгөөс гоол оруулжээ. Уг тоглолт 1:0 харьцаатайгаар талбайн эздийн хожлоор дууссан байна.

Энэ тоглолтын дараа «Реал» 43 оноотойгоор тэмцээний жагсаалтын гуравт явж байна. Роналду энэ улирлын тоглолтын турш 21 гоолыг эсрэг талынхаа хаалганд оруулжээ. 

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж