
-Эрлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа. Ямар нэгэн сэжүүр, баримт олдоогүй байна уу?
-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Бидний хамаатан садан болох 73 хүн аавыг минь олохоор өдөр шөнөгүй самналт, эрэн хайж байна даа. Аавын шатсан машинаас нэг тоосго олдсон. Тоосгыг шинжилж, хариу нь гарсан, хариуг нь хэлээгүй байгаа. Мөн бид Ханын материалын эцэст самналт хийж байх үед 30 орчим настай зодуулж, хөлдсөн байдалтай амиа алдсан залуугийн цогцос олдсон.
-Аавыг тань машин авахаар их хэмжээний мөнгөтэй явсан гэх мэдээлэл байгаа?
-Манай аав ердөө 300 орчим мянган төгрөгтэй л явсан, өөр үнэт зүйл байгаагүй ээ. Ямар учраас машиныг нь шатааж, аавыг минь нуугаад байгааг мэдэх юм алга. Хэн ч утасдахгүй, ямар ч эерэг мэдээлэл одоохондоо алга. Гэхдээ бид аавыг олно гэж бат итгэн хайсаар байх болно.