Фил тарвага сүүдрээс айсангүй

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Фил тарвага сүүдрээс айсангүй

Америкийн Панксатони хотод болсон ёслолоор Фил тарвага ичээнээсээ гараад өөрийн сүүдрийг харсангүй. Сүүдрээсээ айгаад эргэн ичээндээ ороогүй учраас Америкт эрт урин хавар ирэх болж байна хэмээн The Huffington Post сонинд бичжээ.

Тарваганы өдөр гэгчийг Канад, Америкт хоёрдугаар сарын 2-нд тэмдэглэдэг. Домгоор тарвага ичээнээсээ гараад сүүдрээ харан эргээд нүхэндээ орвол өвөл дахин зургаан долоо хоног үргэлжилнэ гэдэг. Хэрэв Фил энэ удаагийнх шигээ сүүдрээ хараагүй тайван байсан бол эрт хавар ирнэ гэж үздэг ажээ.

Фил нэртэй тарвага Пенсильвани мужийн Панкстони хотын Цацагт хяруулын толгой гэх газар амьдардаг ба энэ өдрөөр хотод олон мянган жуулчид очдог ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж