Голландын буучийн нэрийг тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.04.10-нд нийтлэгдсэн

Голландын буучийн нэрийг тогтоов

Нидерландын Алфен-ан-ден-Рейн хотын Риддерхоф худалдааны төвд зургаан хүнийг буудан хөнөөгөөд амиа егүүтгэсэн хүн нь 24 настай Тристан ван дер Влис (Tristan van der Vlis) гэгч байжээ. Ван дер Влис Алфен хотын иргэн бөгөөд өмнө нь зэвсэг хууль бусаар хадгалж байсан гэх асуудалд орж байжээ. 

Тэрээр буудлагын клубын гишүүн учраас хэд хэдэн төрлийн бууг хууль ёсоор эзэмшиж байсан гэнэ. Түүний машинаас зурвас олсон ба тэр нь түүний хэргийн шалтгааныг тайлахад хэрэг болно гэж цагдаагийнхан үзэж байна. Энэ гэмт хэргийн үеэр 10-15 хүн шархадсан байжээ.

Нидерландын хатан хаан Беатрис амь үрэгдэгсдийн ар гэрт гашуудлаа илэрхийлсэн байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж