Хонкогтой хамтарсан мөрдөн байцаах ажиллагаа явуулна

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Хонкогтой хамтарсан мөрдөн байцаах ажиллагаа явуулна

БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүсийн Ерөнхий прокурор Кевин Зервосын урилгаар манай Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав тэргүүтэй төлөөлөгчид Хонконгд өнгөрсөн нэгдүгээр сарын 27-31-ны өдрүүдэд ажлын айлчлал хийжээ.  Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хонконгийн Ерөнхий прокурор Кэвин Зервостой уулзаж, харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх хамтын ажиллагаа хөгжүүлэх, Монголын прокуроруудыг Хонконгийн прокурорын газарт авлига, үндэстэн дамнасан эдийн засгийн гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодистой тэмцэх талаар туршлага хуваалцаж, хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Мөн цаашид манай улсын прокуроруудыг тус улсад сургах, гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох, хамтарсан мөрдөн байцаах ажиллагаа явуулах зэрэг ажилд хамтран ажиллах, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг эх оронд нь шилжүүлэх асуудлуудыг судлан, боломжтой байдлаар хамтран ажиллахаар талууд тохиролцжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж