Францад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Францад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилжээ

Францын Үндэсний ассамблей “Бүхэнд зориулагдсан гэрлэлт” гэх хуулийн төслийн эхний заалт болох “гэрлэлт нь өөр хүйстнүүд болон ижил хүйстнүүдийн хооронд бүртгэгдэж болно” гэдгийг баталлаа гэж Le Monde сонин бичив. Ийм маягаар Францын парламентын доод танхим ижил хүйстнүүдийн гэрлэлтийн хуульчлах талаар анхны алхамаа хийлээ. Тэр заалтын төлөө 249 депутат санал өгч, 97 нь эсрэг байв.

Санал хураалт  явагдсаны дараа голчлон зүүний намынхан босцгоож, “Тэгш эрх” гэж уриа хэлэн алга ташиж байлаа. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах нь өнөөгийн ерөнхийлөгч Франсуа Олландын амлалтын нэг байв. Энэ үеэр Парист хэдэн арван мянган хүн хуулийг дэмжин жагслаа. Мөн төдий тооны хүмүүс гомосексуалийн холбоог эсэргүүцсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж