“Хүүхдийн порно” нэртэй вирус гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн порно” нэртэй вирус гарчээ

Германы холбооны цагдаагийн газраас “Өсвөр үеийнхнийг порнограф бичлэгийн золиос болж байна” гэсэн нэртэй компьютерийн вирусын талаар анхааруулга гаргажээ.

Тус вирус нь компьютерийг түгждэг бөгөөд эзэмшигч нь 100 евро төлж байж л компьютерынхаа түгжээг арилгуулж ашиглах боломжтой болох аж.

Энэ вирус нь Германы зохиогчийн эрхийг хамгаалах газар болон компьютерийн аюулгүй байдлыг хангах  үндэсний  агентлагийн нэрийн өмнөөс бэлэн мөнгө цуглуулж байгаа мэтээр ойлгогддог бөгөөд албан ёсны  агентлагуудаас асуудал дэвшүүлсэн мэт харагдахуйцаар хийгдсэн байна.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж