“Морин хуур-2012” наадмын шагналтнууд тодорно

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

“Морин хуур-2012” наадмын шагналтнууд тодорно

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болон зохиогддог “Морин хуур-2012” наадмын “Гала” концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд 14.00 цагт болох гэж байна. Монгол дууны урын санг дууны ая, аялгуу, хөгжмийн найруулга, шинэчилсэн содон бүтээлээр баяжуулах зорилго бүхий тус наадам энэ жил 26 дахь жилдээ болох гэж байна. “Морин хуур 2012” наадам  оны шилдэг есөн дууг шалгаруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом, мөнгөн шагнал, ССАЖЯ-ны сайдын нэрэмжит цом, мөнгөн шагнал, “Гран-При” шагнал, хүндэт өргөмжлөл, мастер морин хуур, ивээн тэтгэгч байгууллагын нэрэмжит мөнгөн шагнал зэрэг олон шагналуудын эздүүд өнөөдөр тодорно.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж