Анкарад хийгдсэн аллагыг НҮБ буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Анкарад хийгдсэн аллагыг НҮБ буруутгажээ

Анкара хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэргэд болсон дэлбэрэлтийг 40 настай турк Эжевит Санли гэгч үйлджээ. Энэ тухай Тукийн засгийн нэрээ нууцалсан төлөөлөгч Associated Press агентлагт ярьжээ. Америкийн дипломат албаны байрны дэргэд террор хоёрдугаар сарын 1-нд хийгдсэн байв. Түүний улмаас террорист өөрөө мөн элчингийн хамгаалагч бас турк хүний хамт амь үрэгдсэн бөгөөд элчингийн байранд бага зэргийн гэмтэл учирчээ.

Associated Press агентлагт мэдэгдсэн төлөөлөгчийн хэлснээр бол, Эжевит Санли нь “Үндэсний чөлөөлөх хувьсгалт нам” гэдэг хориглогдсон хэт даврагч бүлгийн гишүүн байсан гэнэ. 1997 онд тэр террорист үйл ажиллагаанд сэжиглэгдэн шоронд хоригдох үедээ олон хоригдлуудын хамтаар өлсгөлөнд оролцож байжээ. Тэр өлсгөлөнгийнх нь дараа түүнийг мэдрэлийн өвчтэй болгон гээд сулласан байна.

Анкарад хийгдсэн аллагыг НҮБ болон НАТО буруутгасан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж