
Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Түмэннасангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нээс эхлэн аймгийн бүх сумдаар орж Цагдаагийн хэлтсийн 2012 онд хийсэн ажлын тайланг тавих, цагдаагийн байгууллагын шинэтгэлийн хөтөлбөрийг чиглэл, стратегийн зорилт бүрээр иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж, "Иргэдээ сонсъё" аян, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг авах ажлыг эхлүүлжээ.
Ажлын хэсэг сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ахуй амьдрал, ажилтай нь биечлэн танилцан зааварчилга өгч, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажиллаж амьдрах нөхцөл бололцоог дээшлүүлэх чиглэлээр сумдын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нартай санал солилцож, тодорхой ажлуудыг хийхээр тохиролцон, Цагдаагийн хэлтсийн дарга сумдын засаг дарга, хэсгийн төлөөлөгч нартай гуравласан гэрээ байгуулсан аж.
Д.ЖАРГАЛ