Каирт хийгдсэн эсэргүүцлээр хэдэн арван хүн хэлмэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Каирт хийгдсэн эсэргүүцлээр хэдэн арван хүн хэлмэгдэв

Цагдаагийнхан ба Мурсигийн эсрэг жагсагчид нарын хооронд гарсан мөргөлдөөний улмаас хоёрдугаар сарын 1-ний орой нэг хүн алагдаж, хэдэн арван хүн шархадсан гэж Reuters мэдээлж байна.

Каир дахь ерөнхийлөгчийн ордны дэргэд цугларсан эсэргүүцэгч дундаас шатах бодистой лонх шидэлж эхэлсэн байна. Тэднийг хөөн тараахын тулд цагдаа нулимс асгаруулах хий болон усан буу хэрэглэв. Хориод хүнийг барин саатуулсан тухай мэдээлсэн байна. 

Египетийн түргэн тусламжийн албаны мэдээгээр хоёрдугаар сарын 1-ний үймээнээр нийт 54 хүн хэлмэгдсэний ихэнх нь нийслэлийнх ажээ. Телевизээр цагдаагийнхан нэг жагсагчийг зодоод дараа хувцасыг нь тайлаад хуягт машинаараа чирж явсан зураглалыг харууллаа гэж Agence France-Presse мэдээлжээ.

Албаны ерөнхий эмчийн орлогч Ахмад аль-Ансари мэдээлэхдээ цагдаагийнхан жагсагчдын дробинкаар буудаж байна гэв. Цагдаагийнхан ч тэдний 15 ажилтан дробинкийн үрэлд шархадсан гэж мэдээлсэн байв.

Өнөөгийн ерөнхийлөгчийн эсрэг талынхны шинэ жагсаал нэгдүгээр сарын 24-нд Египетийн хувьсгалын хоёр жилийн ойг тэмдэглэснээс эхэлсэн юм. Сүүлийн долоо хоногт үймээний явцад 60-70 хүн алагдсан байна. ”Мусульман ахан дүүс хөдөлгөөний” төлөөлөгч Мохаммед Мурси өнгөрсөн жилийн зун Египетийн ерөнхийлөгчөөр сонгогдсон байв. Тэрээр арваннэгдүгээр сард өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн Үндсэн хуулийн тунхаг гаргаснаар түүнийг эсэргүүцэх хөдөлгөөн эхэлсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж