Иран улс сөнөөгч онгоцоо танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Иран улс сөнөөгч онгоцоо танилцуулав

Иран улс өөрийн үйлдвэрийн Qaher 313 гэх сөнөөгч онгоцыг нийтэд танилцуулсан гэж Reuters мэдээлэв. Онгоцны онцлог нь түүний долгион ойлгох талбай нь онгоцыг бусдын радарт мэдэгдэхгүй болгож байна.

Ираны Батлан хамгаалах яамны сайд Ахмад Вахидиийн хэлснээр тэр онцлог нь сөнөөгчийг бага өндөрт байлдааны үүрэг биелүүлэх боломжийг өгч байна. Онгоцны бэлэн болсон эсэх талаар мэдээлэл хийгээгүй байна.

Исламын бүгд найрамдах улс арваад жилийн турш хөгжилтэй орнуудаас зэвсэг авах боломжгүй байгаа учраас өөрсдийн цэргийн техникийг хөгжүүлэхээс өөр аргагүй болсон байгаа. Одоо Ираны нисэх хүчин нь хуучин зөвлөлтийн болон америкийн онгоцнуудаас бүрэлддэг цэргийн хамгийн сул салбар нь болж байна.

АНУ ба Европын холбоо өнгөрсөн оны эхнээс тус орны нефтийн наймаанд хориг тавин эдийн засгийн шахалт үзүүлэх болсон юм. Үүний гол шалтгаан нь цөмийн хөтөлбөр нь болж байгаа. Харин Иран өөрөө цөмийн эрчим хүчийг зөвхөн цахилгаан гаргах зорилгоор үйлдвэрлэнэ гэсэн юм.

Нэгдүгээр сарын 31-нээс Иран исламын хувьсгалын 34 жилийн ойгоо тэмдэглэж эхэлсэн ба түүний хүрээнд шинэ онгоцоо танилцуулжээ. Энэхүү баярын арга хэмжээ долоо хоног үргэлжлэх юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж