Японы поп од үсээ хусч, хүлцэл өчив

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Японы поп од үсээ хусч, хүлцэл өчив

Японы алдарт “AKB48” охидын хамтлагийн дуучин Минами Минэгиси тус хамтлагийг үүсгэн байгуулсан продакшины тогтоосон дүрмийг зөрчснийхөө төлөө хамтлагаасаа хөөгдөхөд хүрчээ. Өдгөө 20 настай Минами Минэгиси хамтлагийн гишүүд найз залуутай байж болохгүй гэсэн дүрмийг зөрчин, “GENERATIONS” хөвгүүдийн хамтлагийн бүжигчин Алан Ширахаматай болзож байсан нь илэрснээр дээрх байдалд хүрсэн байна. Харин тэрээр хамтлагаасаа хөөгдөхгүйн тулд гэмшиж буйгаа илэрхийлэн Японы заншил ёсоор үсээ хусч, буруугаа хүлээн, уучлал гуйсан видео бичлэг хийж,  “YouTube”-д байршуулсан байна. Минами Минэгиси энэхүү дөрвөн минутын видео бичлэгтээ продакшин, хамтлагийн охид болон шүтэн бишрэгчдийнхээ итгэлийг алдсандаа хүлцэл өчиж, хийсэн зүйлдээ гэмшиж буйгаа илэрхийлжээ. Минами Минэгисийн  энэхүү мэдэгдэл түүний найз залуугийнхаа хамт нэгэн байшингаас гарч яваа зураг нь цахим сонинд нийтлэгдснээс цагийн дараа “AKB48” хамтлагийн албан ёсны веб сайтанд байршсан байна. 

AKB48 хамтлагийг 2005 онд продюсер, дууны үг зохиолч, Киотогийн урлагийн их сургуулийн дэд захирал, профессор Ясуси Акимото үүсгэн байгуулсан аж. Тус охидын хамтлаг нь 15-20 насны 88 гишүүнтэй юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж