EA Sports-ын фэнүүдэд Madden-ын зүгээс нэн таатай мэдээ дуулгалаа. Энэ нь 2010 оноос өнөөдрийг хүртэл худалдаанд гаргасан бүх цуврал спортын видео тоглоомуудаа хямдралтай үнээр худалдаалах болсон тухай юм. Энэхүү мэдээллийг энэ онд 25 жилийнхээ ойг тэмдэглэх тухай Madden-ы хэвлэлийн албанаас гаргасан мэдээнд дурджээ.
Нийтдээ 99 сая ширхэг тоглоомыг хямдарсан үнээр борлуулах гэнэ. Ингэснээр компанийн зүгээс 3.7 тэрбум ам.долларын ашиг олох юм.
Т.ТҮВШИН