Т.Батчимэг “Универсиад”-ын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.10-нд нийтлэгдсэн

Т.Батчимэг “Универсиад”-ын аварга боллоо

Монголын оюутан, залуусын X “Универсиад” наадмын шатрын тэмцээн энэ сарын 7-9-нд “Засагт хан” дээд сургуулийн байранд боллоо. Тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, СУИС зэрэг 17 их, дээд сургууль, коллежийн эмэгтэй 33, эрэгтэй 45 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд улсын отгон аварга, “Түгээмэл” дээд сургуулийн оюутан, их мастер Т.Батчимэг түрүүлж, мөн “Түгээмэл” дээд сургуулийн оюутан, ОУМ Д.Янжиндулам, сурагчдын дэлхийн аварга, МУИС-ийн оюутан, ОУХМ А.Энхтуул нар удаахь байрт шалгарчээ. Харин эрэгтэйчүүдийн ангилалд “Шихи хутаг” дээд сургуулийн оюутан, ОУХМ Б.Гүндаваа тэргүүлж, дэд мастер С.Мөнхгал, ОУМ Ц.Батчулуун нар удаалсан байна. Харин багийн дүнгээр ШУТИС-ийн баг 24 оноогоор тэргүүн байрыг эзэлж, “Мо-Алтис” /23 оноо/ , ҮБТДС /22,5 оноо/ хоёр болон гуравдугаар байрт шалгарчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж