
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасны дагуу цагаан сарын баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Дээрх түр зохицуулалттай холбоотойгоор Нийтийн тээврийн газраас өнөөдөр /маргааш бас үйлчилнэ/ “Нарантуул” ОУХТ руу Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 12 чиглэлээс хоёр цаг тутам буюу 10-19 цагийн хооронд том оврын автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Буухиа автобус нь тэгш цагуудад эцсийн буудлаас хөдөлж , сондгой цагуудад Нарантуул ОУХТ-өөс буцах юм. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм.
Б.ЭНХ