
Энэхүү тоглолтыг “Миний сайхан аав” дурсамжит номонд орсон аавуудад хүндэтгэл үзүүлэх мөн аавуудаа баярлуулах, нэрийг нь дуурсгах зорилгоор зохион байгуулдаг бөгөөд хүрэлцэн ирсэн бүх аавуудад цаг үеийн хит болсон аавын тухай сайхан дуунуудаар бэлэг барьдаг юм. Тоглолтод "Цомог" хамтлаг, МУСТА Л.Болдбаатар, МУГЖ Д.Энхзул, М.Бямбажав, МУГЖ Ж.Уранчимэг, СТА Д.Намсрайноров, Л.Нарантуяа, СТА Э.Төрмандах, СТА Л.Чулуунбаатар, СТА Л.Банзрагч зэрэг нийтийн дуучдын төлөөлөл оролцох ажээ.
Эх сурвалж: www.Хуур.mn