Андрей Кимийн Д.Цэрмаа

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Андрей Кимийн Д.Цэрмаа

Солонгосын нэрт загвар зохион бүтээгч Андрей Кимд тоогдож, загварын агентлагт нь модель хийж, түүгээр ч барахгүй БНСУ-ын шилдэг 10 моделийн тоонд жагсаж явсан энэ бүсгүйг Д.Цэрмаа гэдэг. Алдарт цагаан хүний монгол модель хэмээх цол гуншинтай тэрээр Азийн Парис-Солонгост арваад жил загвар өмсөж, монгол бүсгүйн гоо үзэмж, авьяас чадаврыг гайхуулж явахдаа ханүг эртэй амьдрал, хувь заяагаа холбож, хөөрхөн охины ээж болсон түүхтэй. Зарим эх сурвалж алдарт “Элсэн цаг” киноны найруулагч эр Д.Цэрмаагийн нөхөр байсан гэдэг. Юутай ч дундаасаа хөөрхөн охинтой хосууд хэдэн жилийн өмнө хоёр тийш болж, модель бүсгүй европ залуутай хайрын романс хэлхэж, улмаар хамтран амьдарч Индонезэд суурьшсан гэдэг. Гэтэл гэнэтийн хагацал дайрч, модель бүсгүйн нөхөр тус улсад болсон дэлбэрэлтэд өртөж, амиа алдсан байна. Энэ явдлын дараа гүн шоконд орж, сэтгэл хямарсан модель бүсгүй харь эрчүүд хэзээ ч амьдралынх нь хань, түшиг болохгүй гэдгийг яс махаараа ойлгож, эх орондоо бүрмөсөн суурьшаад байгаа аж. Энд ирж эгэл жирийн монгол залуутай сууж, дахин хөөрхөн охин төрүүлсэн бөгөөд өнгөрсөн жил төрсөн гэхэд форм юугаа алдаагүй гоо биеийг гайхуулж “Гоёл-2013”-ыг үзэж сонирхсон юм. Аргагүй ясны модель гэдэг энэ биз ээ.

Эх сурвалж: www.Grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж