
Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаан болж байна. Энэ өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүд 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Үл хөдлөх хөрөнгийг худалдах хувьчлах шилжүүлэх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг авч хэлэлцэх аж. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд нууц асуудал оруулж хэлэлцүүлэх юм байна. Эцэст нь Шадар сайд Д.Тэрбишдагва орон нутагт өвөлжилт ямар байгаа талаар мэдээлэл хийхээр болжээ.
Г.ДАРЬ