Түргэн тусламжийн төвд 27 эмч ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Түргэн тусламжийн төвд 27 эмч ажиллаж байна

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өнөөдөр өглөөний 09.00 цагаас хойш одоогийн байдлаар 53 дуудлага иржээ. Харин хоёрдугаар сарын 1-ний  өглөөний 09.00 цагаас өнөөдөр өглөө хүртэл нийт 544 дуудлага ирсэн байна. Үүнд, төрөхийн 73, осол аваарын 62 дуудлага иржээ. Хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд зам тээврийн осол, халтиргаанаас үүдсэн гэмтлийн дуудлагууд зонхилох хандлагатай байгаа тул тус төвөөс иргэдийг зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар тус төв болон хоёр салбарт нийт 27автомашин, 27 эмч иргэдийн дуудлагад үйлчилж байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж