Тэгш тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Тэгш тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцохгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сар шинийн өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд автомашины дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүдэд буюу баярын өмнө хэрэжүүлэх захирамж гаргасан. Үүний дагуу өнөөдөр 10.00-20.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтын бүсэд автомашины улсын дугаар нь тэгш оронгоор төгссөн автомашинтай иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин  маргааш буюу ням гарагт  10.00-20.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн орон нь сондгой бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх түр зохицуулалт хийсэн юм. Захирамж дагуу энэхүү түр зохицуулалт энэ амралтын өдрүүдээр үйлчилээд цаашид үргэлжлэхгүй аж.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж