Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл сонсгож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн талаар бид мэдээлсэн. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж Төрийн нууцын жагсаалтын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Мөн Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж, олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Иймд эдгээр хуулийн төслүүдийг УИХ-ын байнгын хороодод шилжүүлэн ирэх долоо хоногийн байнгын хороодын хурлаар төслийг хэлэлцэн УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцэхээр боллоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж