
Найруулагч Данкан Жонс энэхүү видео тоглоомноос сэдэвлэсэн “World of Warcraft” киног 63 сая евро буюу 100 сая ам долларын төсөвт багтаан хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Данкан 2009 онд үзэгчдийн хүртээл болгосон хамгийн анхны “Moon” киногоо 3.1 буюу таван сая ам доллараар хийж байжээ. Тэрээр 2011 онд 32 сая ам доллараар бүтээсэн “Эх код” киноноосоо нийт 147 сая ам.долларын орлого олсон байна. Харин Данканы дэлхийн алдартай видео тоглоомноос сэдэвлэсэн “World of Warcraft” кино 2015 оноос үзэгчдийн хүртээл болох аж.
Э.АНХТУЯА