“Palm Inc” компанийг зарахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

“Palm Inc” компанийг зарахаар болжээ

Pre” смартфоны үйлдвэрлэгч “Palm Inc” компанийг зарахаар эзэд нь “Goldman Sachs Group Inc”, “Frank Quattrone’s Qatalyst Partners” нартай хамтран ажиллаж байна. Тайванийн “HTC Corp”, Хятадын “Lenovo Group Ltd” нар тус компанийг сонирхож байгаа бөгөөд худалдан авах санал тавьж магадгүй байгаа бололтой. “Palm” компаний АНУ дахь бренд имиж сайн байгаа, мөн хүчтэй өрсөлдөхүйц технологитой. Тиймээс үүн дээр дөрөөлж ажиллах боломжтой” гэж Хонг-Конгод байрладаг “BOC International Holdings Ltd”–ийн технологийн шинжээч Frank He ярьж байна.
Зарагдах гэж байгаа тухай мэдээлэл цухалзсанаас хойш Калифорний Sunnyvale–д байрладаг тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт АНУ-ын “Nasdaq” хөрөнгийн бирж дээр 32 хувиар өссөн байна. Түүнээс өмнө “Pre”, “Pixi” гар утаснуудын худалдаа нь төдийлөн сайн биш байсан тус компанийн хувьцаа энэ жилийн эхний байдлаар 60 орчим хувиар унаад байсан юм. Өнөө өглөөний байдлаар “Nasdaq” хөрөнгийн бирж дээр “Palm”-ийн хувьцаа 17 хувь буюу 88 центээр өсөж 6.04 ам.доллар болсон. “Palm” компаний зах зээлийн ханш 870.8 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж